Цахилгаан хэрэгслын эдэлгээг яаж уртасгах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Цахилгаан хэрэгслын эдэлгээг яаж уртасгах вэ?

Цахилгаан хэрэгсэл удаан хугацааны дараа эдэлгээ нь хэвээрээ байдаг ч сайн  ажиллахаа больдог. Хэвийн ажиллаж байсан  аяга таваг угаагч чинь нэг л өдөр ажиллахаа болиход  засварчин  дуудаж багагүй мөнгө зарцуулах болно. Ийм зүйл надад  хэдэн сарын өмнө тохиолдсон юм. Гэвч эвдрэл нь ердөө шүүлтүүрийг нь солиогүйгээс  болсон байв. Цахилгаан хэрэгслээ цэвэрлэж байхад их цаг орохгүй бөгөөд ингэснээр  эдэлгээ нь ч уртсах юм.

Аяга таваг угаагч: 

Хатаагч сараалжин төмрийг нь тогтмол цэвэрлэж бай.  Аяга таваг угаагчын дотор наалдсан хоолны үлдэгдэл, резинэн наалт, өнцөг булан бүрийг нь сайтар цэвэрлэж байх нь зүйтэй. Угаахдаа сав угаагч шүүр болон порлоноор угаа.  Метал гадаргуутай зүйл нь машиныг гэмтээж болзошгүй. Хамгийн гол нь зааврынх нь дагуу ажиллуулах  чухал. Хэрэв шүүлтүүртэй бол үүнийг нь байнга авч цэвэрлэж бай. Аяга таваг угаагчаа бага зэрэг угаалгын бодистой аяга таваггүйгээр хоёр долоо хоногт нэг удаа угааж байгаарай .

Хөргөгч: 
Хөргөгчний ард байдаг радиатор тоос амархан татаж, сэнсний хөдөлгөөнийг удаашруулдаг байна. Үүниг цэвэрлэхийн тулд хөргөгчөө салгаж, доош нь харуулж тавиад радиаторын гаднах хавхлагыг авч тоос соруулагчаар соруулах хэрэгтэй. Хөргөгчний хаалганд сэв гаргахгүйн тулд доор нь зузаан даавуун эд дэвсэхээ мартуузай. Мөн хөргөгчний жийргэвч резинийг байнга цэвэрлэж байх нв завсар нь тоос шороо орж завсар зай үүсэхээс хамгаална. 

Агааржуулагч: 
Хөргөгчтэй адил агааржуулагчыг ч мөн байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Улиралд нэг удаа цэвэрлэ нь хамгийн тохиромжтой. Агаар шүүгч хавхлагыг аваад тоос соруулагчаар тоосыг нь сайтар соруул. Хавлагыг буцааж хийхээс өмнө цэвэрлэхээ бүү мартаарай.

Тоос соруулагч:
Тоос соруулагч бол хамгийн шоовдор цахилгаан хэрэгсэл. Шүүлтүүр болон тоосны уутыг байнга сольж байх хэрэгтэй. Хэрэв танайд тоосны уутгүй загвар нь байдаг бол шүүлтүүрийг порлоноор цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн тоос сорогчийн хүч хэр байгааг шалгааж байх хэрэгтэй. Үүнийг туршиж үзэхийн тулд бага зэрэг элс соруулаад үз. Хэрэв элсийг бүгдийг нь сорж байвал  тоос соруулагч чинь сайн хэвээрээ байна гэсэн үг. Харин элсийг соруулж чадахгүй бол  засварт өгөх   болсон. Хэрэв тоос сорогчийн моторт ямар нэг эвдрэл гарсан бол шинийг худалдаж авсан нь дээр байдаг. 

Сэнс: 
Сэнсний далбаа нь  сэнсэрсэн бол танд асуудал үүссэн гэсэн үг. Ийм тохиолдолд мотор улам хурдан ажилдаг. Далбааны тоосыг сайн цэвэрлэж, эрэг шургыг нь сайн чангалах хэрэгтэй.

Цахилгаан зуух.
Хийн болон цахилгаан зуухыг олон жил хэрэглэхийн тулд сайн арчилгаа шаарддаг. Үүнийг гял цал болгоход танд ердөө чийгтэй алчуур, угаалгын бодис л байхад хангалттай. Гэвч цахилгаан зуухан дээр хоол хийсний дараа хөртөл нь хүлээх хэрэгтэй. Ширмэн дээрх толбонд санаа зовох хэрэггүй. Чийгтэй алчуураар сайтар зүлгэхэд хангаллтай. 

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж