Нэр дэвшигчдийг эрүүл мэндийн үзлэгт оруулна

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдийг эрүүл мэндийн үзлэгт оруулна

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн гурав дахь хэсгийг үндэслэн Эрүүл мэндийн сайд Н.Удвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах тухай тушаал өнөөдөр гаргасан байна. Ингэхдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулан, эмнэлгийн дүгнэлт гаргах комиссыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийг түшиглэн дараах бүрэлдэхүүнтэй томилжээ. Үүнд

Комиссын дарга – Д.Мөнхбат /ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/

Комиссын нарийн бичгийн дарга – Г.Баясгалан /Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор/

            Гишүүд:

Н.Баасанжав /Академич, АУ-ны доктор, Профессор, Монгол улсын Ардын эмч/

Б.Цэрэндаш /ЭМЯ-ны дотрын өвчин судлалын ерөнхий мэргэжилтэн, Академич, АШУ-ны доктор, Профессор/

Д.Зулгэрэл /ЭМШУИС, зүрх судлалын тэнхмийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд Профессор/

Б.Эрдэнэчулуун /Чих хамар, хоолойн тэнхмийн эрхлэгч, АШУ-ны доктор, Профессор, Хүний гавьяат эмч/

Г.Цагаанхүү /ЭМЯ-ны мэдрэлийн өвчин судлалын мэргэжлийн Салбар зөвлөлийн дарга, Академич, АУ-ны доктор/

Профессор Л.Насанцэнгэл /ЭМЯ-ны сэтгэц, судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, АУ-ны доктор/

Р.Сандуйжав /ХСҮТ-ийн зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд Профессор/

Т.Булган /ЭМШУИС-ийн багш, Анагаах ухааны доктор, Дэд профессор/

С.Сайнбилэг /ЭМШУИС-ийн дотоод шүүрэл, судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор/ нарыг тус тус томилсон байна.

Ийнхүү нэр дэвшигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тавдугаар сарын 12-ны дотор дүгнэлтийг гаргаж дуусах ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж