Сири химийн зэвсэг ашигласан нь тогтоогдлоо

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Сири химийн зэвсэг ашигласан нь тогтоогдлоо

АНУ-ын тагнуулын агентууд Сири улс иргэний дайны үеэр сарин нэртэй хий ашиглаж байсан нь тогтоогдлоо. Итали болон Швейцарийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан хөтөлбөрт иргэний дайны хохирогчид энэ тухай ярьсан байна. АНУ-ын олон улсын энхтайвны холбооны тэргүүн Карло Дел Понте энэ тухай ярихдаа “Сири химийн зэвсэг ашиглаж байсан нь үнэндээ тийм ч цочирдмоор мэдээлэл биш. Үүнээс гадна өөр төрлийн химийн бодис ашигласан байж болзошгүй” гэжээ. Сирийн ардийн чөлөөлөх арми буюу сөрөг хүчнийхэн Алеппо, Дамаск, Хомс, Отайба хотод сарин нэртэй химийн зэвсэг ашигласан гэдгийг баталж байгаа аж. Хэдийгээр энэ тухай он гарснаас хойш ярьж байсан ч баттай нотолгоогүй байсан юм. Сирийн иргэний дайн эхэлснээс хойш химийн зэвсэг ашигласан байж болзошгүй бөгөөд АНУ-ын тагнуулын төв газар болоод олон улсын энхтайвны холбоо ч хүч гарган ажиллах аж.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж