Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Ядуу тариачин

Шотландад
нэгэн ядуу тариачин амьдардаг байв. Нэр нь Флеминг. Нэг өдөр тариалан
дээр ажиллаж байхдаа орилох чимээ сонсчээ. Дуу гарч байгаа зүг яаран
гүйн очтол нэгэн хүү бэлхүүсээ хүртэл шаварт шигдсэн байгаатай тулгарч
гэнэ, хүү шавраас гарах гэж байдаг хүчээрээ оролдон үүний хажуугаар
тусламж эрэн хашгирч байжээ. Тариачин ч түүнийг шавраас гарган амийг нь
аварсан юмсанж.

Маргааш
нь тариачин Флемингийн гэрийн гадаа гоёмсог сүйх тэрэг ирэн зогсч
ганган сайхан хувцас бүхий язгууртан тэрэгнээс буув. Тэрээр шаварт
шигдсэн хүүгийн эцэг ажээ.


"Хүүгийн минь амийг аварсан таны
ачийг хариулахыг хүсч байна." гэж гэнэ. Ядуу боловч ….

Флеминг "Би таны шан харамжийг
хүлээж авч чадахгүй нь. Баярлалаа" гэж хэлтэл гэрээс тариачны бяцхан хүү
гарч ирэв.

"Энэ
таны хүү юу?" гэхэд "Тийм ээ, миний хүү" хэмээн бахархалтайгаар
өгүүлэв.

Гийчин
"Тэгвэл чамд нэг юм санал болгоё. Хэрэв хүүгээ надад даатгавал би
түүнийг хүмүүжүүлэн, сурч боловсроход нь тусалъя. Том болоод эцгийгээ
баярлуулах хүү гарах байх" гэв.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж