Нийслэлийн хэмжээнд 207 ерөнхий боловсролын сургууль хичээллэдэг бөгөөд энэ нь тийм ч хангалттай тоо биш ажээ. Нийслэлийн бүх хүүхдүүдийг нэг ээлжинд хамруулахын тулд 362 сургууль, цэцэрлэг, дотуур байр барих шаардлагатай гэсэн судалгаа гарсан байна.
Сургууль хүрэлцдэггүйгээс зарим сургуульд хэт ачаалал үүсч нэг ангид 50-60 хүүхэд суралцах тохиолдол цөөнгүй. Тиймээс 2013 онд нийслэлд таван ерөнхий боловсролын сургууль ашиглалтанд орно хэмээн Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байна. Шинээр баригдах сургуулиуд Багануур дүүрэгт болон Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаа, Тахилтын ам, Баянголын ам, Банзүрх дүүрэгт баригдах аж. Шинэ сургуулиуд 640 хүүхдийн суудалтай байх гэнэ.