Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 6/ 4,462 тоот арилжаагаар 23 компанийн нийт 117,774,263 төгрөгийн 95,342 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй.
ТОП-20 индекс 13,188.46 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 176.38 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 73 хэлцэл хийжээ. Зах зээлийн үнэлгээ нэг их наяд, 258 тэрбум, 664 гаруй сая төгрөг байлаа. Арилжаанд оролцсон компаниудаас “Ремикон” ХК 7,439,156 төгрөгийн 40,426 ширхэг, “Монгол мах экспо” ХК 91,381,590 төгрөгийн 30,486 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР