Жастин Бибер халдлагад өртжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Жастин Бибер халдлагад өртжээ

Залуу дуучин Жастин Бибер Дубайд болсон аялан тоглолтынхоо үеэр халдлагад өртжээ. Өнгөрөгч бямба гаригт болсон тоглолтын үеэр тайзан дээр цагаан футболк, жинстэй нэгэн эр гарч ирэн Жастин руу дайрч, халдахыг завдсан ч хамгаалагчид нь тэр даруй зогсоосон байна. Үзэгчдийн суудлаас гэнэт гарч ирсэн  эр хамгаалагчидтай ноцолдох үеэр тайзан дээр байсан төгөлдөр хуурыг унагаасан гэнэ.

Жастин биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй тул тоглолтоо цааш үргэлжлүүлсэн байна. Энэ явдлын дараа онлайн болон хэвлэлүүдээр Жастиныг Дубайд хийх тоглолтоосоо бараг хоёр цаг хоцорч ирсэн нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэсэнтэй холбоотой байж болох юм гэх зэргээр шуугих болжээ. Хамгаалагчдын мэдээлснээр Жастин руу дайрсан этгээд 18-19 насны залуу байжээ. 

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж