“Adult World” бүтээлээрээ үзэгчдийн танил болсон нэрт жүжигчин Эрик Робертсын охин, Жулиа Робертсын зээ дүү Эмма Робертс саяхнаас тус кинонд хамтран тоглосон Эвантай хайрын романс дэлгэж, хосууд харилцаагаа олонд зарлажээ. Эмма, Петерс нар өнгөрөгч оны сүүлээр нээлтээ хийсэн “Adult World”-д тоглосноос хойш бие биедээ татагдаж болзож эхэлсэн тухайгаа “OK!” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Петерс тус сэтгүүлд “Эмма маш гайхалтай, сайхан инээмсэглэлтэй гээд надад их сэтгэгдэл төрүүлсэн. Бид хамтдаа кинонд тоглож эхэлснээс хойш удалгүй бие биедээ татагдсан” хэмээн ярьжээ. Харин уран бүтээлийн хувьд Эмма шоу бизнест хөл тавьснаа зарласнаас гадна “Биндэръяа”, “Нэнси Дрью”, “Нохойн зочид буудал” зэрэг кинонуудын гол дүрүүдэд тоглосон. Харин Петерсийн хувьд “The Good Doctor”, “Adult World”, “Truck Stop” бүтээлүүдээрээ үзэгчдийн танил болсон билээ.
Э.АНХТУЯА