Audi хөлбөмбөгийн ширээ бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Audi хөлбөмбөгийн ширээ бүтээжээ

Арав хүрэхгүй хоногийн дараа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээж гэж буй энэ цаг үед дэлхий нийтээрээ хөлбөмбөгийн спортоор амьсгалж байна. Үүнтэй адил та бид ч гэртээ сонирхолтой, зугаатай байдлаар хөлбөмбөг тоглох боломжтой болжээ. Тансаг чамин, ганган эд зүйлст дуртай хэрэглэгчдэд зориулан Германы авто үйлдвэрлэгч Audi компани хөлбөмбөгийн ширээг бүтээсэн байна. Хэрэв та өөрийгөө тансаг байдлаар мэдрэхийг үргэлж хүсдэг бол Teckell Collection хувилбарыг сонгож болно. Харин найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ олуулаа тоглохыг хүсч байгаа бол Table Football XXL хувилбарыг, ямар нэг онцгой, өвөрмөц зүйлийг хүсч байгаа бол 2eleven’s хувилбарыг сонгох боломжтой юм. Гэтэл та автомашины хорхойтон бол Audi-гийн эмблем бүхий тусгай загварын хөлбөмбөгийн ширээг сонгож болох ажээ.

Цөөн тоогоор үйлдвэрлэсэн уг хөлбөмбөгийн ширээг Германы Leonhart компани захиалгаар хөнгөн цагаан материалаар тусгайлан гараар урласан бөгөөд ердөө 20 ширхгийг л бүтээсэн байна. Харин үнийн тухайд нэг бүр нь 15900 ам.доллар ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж