Португал 30 мянган төрийн албан хаагч цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Португал 30 мянган төрийн албан хаагч цомхотгоно

Португал улс эдийн засгаа сэргээх 78 тэрбум еврогийн тусламжийг Европын холбоо болон ОУВС-гаас 2011 онд авсан. Уг тусламжийн нөхцөл ёсоор зардлаа дорвитой хэмнэж, шийдвэртэй арга хэмжээ авахаар болжээ.

Нийт 30 мянган төрийн албан хаагчийн орон тоог цомхотгож, тэтгэвэрт гарах насыг 66 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Ажилгүйдлийн түвшин 18 хувьд хүрсэн бөгөөд энэ онд эдийн засаг өсөхгүй гэж таамаглаж байна.

Тус улсын Ерөнхий сайд Педро Коелхо ирэх жилээс хэрэгжих уг төлөвлөгөөний төсөл нь гурван жилийн хугацаанд 4.8 тэрбум еврогийн зардал хэмнэх зорилготой бөгөөд төрийн албан хаагчдын долоо хоногийн ажлын цаг 35 байсныг 40 болгон нэмэгдүүлэх шаардлагатай гэж хэлжээ.

Тэрбээр “Эдгээр арга хэмжээг авснаар Европ түншүүд маань бидний юу хийж байгаад эргэлзэхгүй байх болно. Одоо эргэлзэх нь бидний олж авсан найдварыг үгүй хийх аюултай” гэж өнгөрсөн баасан гаригт олон нийтэд тавьсан илтгэлдээ дурдсан байна.

Зардал хэмнэх арга хэмжээ нь ард иргэдийн дургүйцлийг хүргэж, эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргээд байгаа аж.
 

Р.ГАНТУЛГА
Эх сурвалж: www.MongolianEconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж