Гүйцэтгэх зөвлөл маргааш хуралдахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Гүйцэтгэх зөвлөл маргааш хуралдахаар болжээ

Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл маргааш 11.00 цагт хуралдахаар болжээ. Харин өнөөдөр 14.00 цагт намын даргын шуурхай хуралдаан болж, Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааныг маргааш хуралдуулах шийдвэрт хүрсэн байна. Энэ тухай мэдээллийг Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Улстөрийн бодлогын хэлтсийн дарга Д.Анхбаяр өглөө.

Мөн сануулахад, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан маргааш 13.00 цагт Төрийн ордонд эхлэх юм. Тус хуралдаанаар Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч эрхмийг тодруулах юм. Улмаар лхагва гаригт Их хурлыг хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжлахаар төлөвлөөд байгаа билээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж