Мэдээлэл, харилцаа холбооны салбарын спорт наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын спорт наадам эхэллээ

Жил бүрийн “Холбоочдын баяр”-ыг долдугаар сарын сүүлийн ням гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол энэ жилээс эхлэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Холбоочдын баяр”-ыг тавдугаар сарын сүүлийн ням гаригт тэмдэглэж байхаар болжээ.

Энэ баярыг угтаж Мэдээлэл, харилцаа холбооны салбарын дунд  спорт наадмыг зохион байгуулж байна. Наадмын нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 4-нд Ус сувгийн удирдах газрын спорт цогцолборт болж, шатар, ширээний теннис, сагсан бөмбөгийн тэмцээнүүд боллоо.

Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 24, эмэгтэй 20 баг оролцсоноос эрэгтэйчүүдээс тэргүүн байрыг “Юнител” компанийн баг эзэлж, хоёрдугаар байрт Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨК, гуравдугаар байрт Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн баг тамирчид шалгарчээ. Харин эмэгтэйчүүдийг “Скайтел” компанийн баг тамирчид тэргүүлж, хоёрдугаар байрт “Мобиком”, гуравдугаар байрт “Жи-Мобайл” компанийн баг тамирчид тус тус шалгарчээ.

Цаашид спортын наадам  дартс, гар бөмбөг, хөлбөмбөг, цахим спортын төрлөөр үргэлжилж, тэмцээний хаалтын ажиллагааг тавдугаар сарын 12-нд хийхээр төлөвлөж байна.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж