Сорил бол өөрийгөө хянах самбар

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Сорил бол өөрийгөө хянах самбар

“Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжүүлэлтийн төвшин тогтоох сорил” авах ажил орон даяар үргэлжилж байна. Ялангуяа дөрөв, тавдугаар сар бүх нийтийг хамруулан бие бялдрын сорил авахад хамгийн тохиромжтой үе байдаг аж.

Гурван жилийн өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж, монгол хүн бүрийн бие бялдрын хөгжлийн төвшин тогтоох сорилыг орон даяар явуулах болсноос хойш хувь хүн, албан байгууллагууд зохих хэмжээнд хамрагдаж байгаа ч ач холбогдлыг нь ойлгож, өөрийгөө  хянаж, эрүүлжүүлэхээр санаа тавьж байгаа нь бас тийм ч олон биш. Товчхондоо бол, спортын ийм сорилыг бие бялдрын хөгжлийг хянах самбар гэж тодорхойлдог болохоор хувь хүний хувьд маш чухал үзүүлэлт байдаг.

Тиймээс хүн бүр хамгийн хялбар аргаар өөрийгөө “тольдож” болох бие бялдрын сорилд хамрагдахыг уриалж, спортын алдартай тамирчид, олны танил хамтлаг, дуучид өнөөдөр өөрсдөө үлгэр дууриал болж, сорилд хамрагдлаа. Дуучин Д.Болд байнгын бэлтгэл, сургуулилттай олимпийн зэрэглэлийн тамирчдаас зарим талаар давуу байхад загвар өмсөгч, мисс бүсгүй Долгион олимп, дэлхийн медальт бүсгүйчүүдээс огт дутахааргүй “өрсөлдөж” байв. Долгион гэхэд фитнессээр хичээллэж, өдөр бүр тогтмол гүйдэг болохоор суниалт, сунгалт, гүйлт зэрэг сорилын даалгаврууд дээр огт түүртэхгүй байлаа.

Ингэхэд би “БИЕ”-ээ яг ямар хэмжээнд авч явна вэ… Үүнийг мэдэхэд маш амархан. Байгууллага, хамт олноороо Soril.sport.gov.mn хаягаар хандаж, дэлгэрэнгүй мэдээлэл авахын зэрэгцээ онлайнаар бие бялдрын сорилгод хамрагдах боломжтой болсон байна.

 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж