Кейра Найтли Францад хуримлажээ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Кейра Найтли Францад хуримлажээ

Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Кейра Найтли сүйт залуу, хөгжимчин Жеймс Райтонтой өнгөрөгч бямба гаригт Францын өмнөд зүгт орших Мазанд хуримлажээ. Хуримын ёслолд тэдний гэр бүл, ойр дотны найзууд нь нийлсэн 50 гаруй зочин уригдсан байна. Хуримын үеэр Кейра дур булаам сонгодог маягийн даашинзаар гангарч үнэхээр аз жаргаллтай байсан тухай хуримын гэрчүүд ярьжээ.

Хосын хуримын гоёл, стиль имижид нэрт загвар зохион бүтээгч Карл Лагерфельдаас гадна хэд хэдэн шилдэг стилистүүд ажилласан гэнэ. Францад хуримын ёслолоо өндөрлөсний дараа тэд гэртээ томоохон хэмжээний үдэшлэг зохион байгуулсан байна. Хуриманд хүрэлцэн ирсэн зочдын дунд Райтоны хамтлаг “Klaxons”-аас гадна жүжигчин Сиенна Миллер, дизайннер Карл Лагерфельд нарын зочид багтжээ. 

Райтон, Найтли нар 2011 оноос үерхэж өнгөрөгч оны тавдугаар сард сүй тавьсан билээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж