Гадаад дахь иргэдийн сонгуулийн бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Гадаад дахь иргэдийн сонгуулийн бүртгэл эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн бүртгэл өчигдрөөс эхэллээ. Гадаад дахь монголчуудын саналыг ирэх зургадугаар сарын 14-16-ны өдрүүдэд авахаар шийдвэрлэсэн бөгөөд сар гаруйн өмнөөс иргэдийг бүртгэх ажлыг эхлүүлэхээр болсон юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийг  энэ сарын 5-29-ний хооронд бүртгэх бөгөөд өөрийн оршин суугаа газартаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн, факс, цахим шуудан болон утсаар бүртгүүлэх боломжтой юм байна.

Харин гадаадад ажиллаж амьдарч байгаа, сонгуулийн эрх бүхий иргэдийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий салбар комисс Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт 39 Дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдах аж.

Өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуулиар 39 Дипломат төлөөлөгчийн газрын Салбар комисст сонгуульд оролцохоо зохих журмын дагуу мэдэгдсэн 4276 иргэнээс 64.9 хувь буюу 2777 сонгогч саналаа өгсөн юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж