
Ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэн суралцах гэж байгаа хүүхдүүдийн бүртгэл тавдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэ жил улсын хэмжээнд 52 300 мянган сургуульд орох насны буюу зургаан настнууд байгаа ажээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 10-13 мянгаар их тоо гэнэ. Тиймээс энэ жилийн хувьд зөвхөн зургаан настай хүүхдүүдийг л сургуульд авахаар болсон гэнэ. Учир нь зарим эцэг эхчүүд хүүхдээ таван настайд нь сургуульд оруулахаар ирдэг нь энэ жил хэт их ачаалал үсгэж магадгүй хэмээн үзсэн байна.
Т.ДАРХАН