“Их дуулга”-д багийн дүнгээр дэд байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

“Их дуулга”-д багийн дүнгээр дэд байр эзэллээ

Азербайжаны нийслэл Баку хотноо бямба, ням гаригт болсон жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өндөрлөлөө. “Их дуулга”-д Монголын 13 жүдоч эрэгтэй, эмэгтэй жинд зодоглосноос эхний өдөр хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол өчигдрийн тэмцээнд -100 кг жинд өрсөлдсөн ОУХМ Э.Энхбат мөнгөн медалийн эзэн боллоо.

Ийнхүү манай тамирчид жүдо бөхийн “Их дуулга” тэмцэнээс 60 кг-ын жинд Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг нар алт, эрэгтэйчүүдийн -100 кг-д Э.Энхбат, эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн Г.Отгонцэцэг, 52 кг-д А.Цолмон нар мөнгө, 57 кг-ын жинд  хүч үзсэн Д.Сумъяа хүрэл, нийт хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлжээ.

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны чансаа олгох шинэчилсэн дүрмийн дагуу "Их дуулга"-ын тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчинд 500, мөнгө, хүрэл медальд 300, 200 оноо олгох болсон. Тиймээс 66 кг-ын жинд дэлхийн чансааны гуравдугаарт 1130 оноогоор бичигдээд байсан ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг одоо жингийнхээ ангилалд дэлхийд тэргүүлэхээр болж байгаа юм.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж