Майли Сайрус “Hot 100”-г тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Майли Сайрус “Hot 100”-г тэргүүлэв

Жүжигчин Майли Сайрус эрчүүдийн алдартай сэтгүүл “Maxim”-ийн “Hot 100” жагсаалтыг тэргүүлж, хамгийн халуухан бүсгүйгээр тодорчээ. Дээрх жагсаалтыг “Maxim” сэтгүүлийг уншигч эрчүүдийн санал асуулгаар тодруулдаг бөгөөд энэ удаа 20 настай Холливудын залуу од Майли дээр уншигч эрчүүдийн санал нэгдсэн нь энэ аж.

Хамгийн халуухан бүсгүйчүүдийг албан ёсоор зарлах “Maxim”-ийн үдэшлэг энэ сарын 15-нд Холливудад болох аж. Өнгөрсөн онд тус жагсаалтын 68 дугаарт бичигдэж байсан Майли өмнөх оны ялагч, Израилийн загвар өмсөгч Бар Рафаэлийг ардаа орхин ийнхүү тэргүүн байрт шалгарчээ. Тэрээр энэ тухайгаа мөн өөрийн твиттерээр фэнүүддээ дуулгаж, баяртай байгаагаа уламжилжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж