Замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Маргааш олон улсын “Улаанбаатар нийтийн марафон гүйлт 2010” нийтийн гүйлтийн тэмцээн болно. Гүйлт маргааш өглөөний 08.00 цагаас 13.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ үеэр Энхтайваны өргөн чөлөө буюу Сүхбаатарын талбайгаас зүүн тийш Баянзүрхийн товчооноос цааш Хонхор хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Энэ үеэр жолооч нар Энхтайваны өргөн чөлөөнөөс бусад замуудаар хөдөлгөөнд оролцох боломжтой. Тухайлбал, Их тойруу, Хувьсгалчдын өргөн чөлөө, Нарны замаар хөдөлгөөндөө оролцохыг зөвлөв. .Мөн бусад гудамж замуудын хөдөлгөөний ачаалал ч нэмэгдэнэ. Иймд жолооч нар тээврийн хэрэгслээсээ аль болох татгалзах, нэгэнт хөдөлгөөний ачаалалд орсон бол бухимдахгүй  хөдөлгөөндөө соёлтой оролцохыг  Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж