Коби Брайант төрсөн эхтэйгээ шүүхдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Коби Брайант төрсөн эхтэйгээ шүүхдэнэ

Коби Брайант төрсөн эхтэйгээ шүүхдэлцэхээр болжээ. Эх нь Кобигийн Пенсильванийн их сургуульд тоглож байх үеийн болон “Лейкерс”-т ирсэн эхний жилүүддээ өмсөж, цуглуулж байсан дурсгалтай зүйлсийг дуудлага худалдаагаар зарахыг завдсан ажээ.

Тиймээс Нью-Жерси мужийн шүүхэд Брайант хандсан байна. Эх нь Кобигийн 900 орчим дурсгалт хувцас, эд зүйлсийг ойролцоогоор 1.5  сая ам.доллараар зарахыг хичээж буй гэнэ.

Гэтэл Коби тэдгээр эд зүйлсээ зарахаар аль хэдийнэ өөр нэгэн дуудлага худалдааны байгууллагатай гэрээ хийж, урьдчилгаанд нь 450 мянган ам.доллар авчихсан гэнэ. Тиймээс эх нь тэрхүү эд зүйлсийг зарах боломжгүй болсон юм байна.

Гэвч Кобигийн эх Памела хүүгээ таван жилийн өмнө эд зүйлсээ хүссэнээрээ зарахыг зөвшөөрсөн гэж зүтгэсээр байгаа ажээ. Ийнхүү Коби Брайант эхтэйгээ шүүхдэлцэхээр болоод байна.

Р.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж