Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн долдугаар хурал өнөөдөр 15.00 цагт Төрийн ордон дахь Ерөнхий сайдын өрөөнд болох ажээ. Хуралд аймгуудын болон есөн дүүргийн Ардчилсан намын дарга нар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд оролцох аж. Хуралдаанаар Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцэх асуудлыг тодорхойлох гэнэ. Тодруулбал, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг албан ёсоор тодруулах зэрэг асуудал буй аж.
Г.ДАРЬ