Л.Бямбасүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Л.Бямбасүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Бямбасүрэнг ахлах хоёр байцаагчийнх нь хамт  Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн тухай өмнө нь бид мэдээлж байсан. Түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн устгах ёстой байсан их хэмжээний махыг ашигласан, орон сууцны компаниас байр авлигад авсан гэсэн үндэслэлээр шалгаж байсан аж. Хоёр сар орчим шалгаад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсэх шаардлагагүй гэж үзээд хэрэгсэхгүй болгожээ.  Учир нь анх мэдээлэл өгсөн хүний баримт нотлогдохгүй байна гэж тус хэлтсийнхэн мэдэгдлээ.  АТГ-т Л.Бямбасүрэнгийн тухай мэдээлэл өгсөн хүн нь Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга байсан бөгөөд  хуурамч дипломтой байсан учир үүрэгт ажлаасаа халагдсан гэж албан бус эх сурвалж мэдэгдлээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж