Саяхан Гавьяатын алдраар энгэрээ мялаасан яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар 300 гаруй дууны шүлэг зохиосон байдаг. Түүний дуу зөвхөн зохиолын дуучид төдийгүй эстрад, поп чиглэлийн дуучдын хувьд ч сүлд дуулал болж, тэднийг олонд таниулах гүүр болсон нь цөөнгүй. Түүний бүтээлүүд дунд МУЗН-ийн сүлд дуу "Хүмүүнлэгийн дуулал" хэмээх сайхан дуу бас бий. Энэхүү "Хүмүүнлэгийн дуулал" –ыг зохиосон гавьяаг нь үнэлэн өнөөдөр МУЗН-ээс түүнийг "Нигүүлсэнгүй үйлстэн"-ээр өргөмжилж, очир алмаазан шигтгээ бүхий "Нигүүлсэл алтан медаль"-аар шагнаж батламж олгожээ.
Д.ЦЭЦ