Xүнсний ногооны тариалалт 85-аас дээш хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Xүнсний ногооны тариалалт 85-аас дээш хувьтай байна

Энэ жилийн хавар удаан үргэлжилж зун оройтож эхэлснээс тариалалт хожуухан эхлэв. Ноднин жил зургадугаар сарын эхээр цочир хүйтэрсэн нь ч үүнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Аймаг орон нутаг тариалалт ямар байгааг бид сонирхлоо.
Дархан-Уул аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга З.Нэргүй:

-Аймгийн хэмжээнд тариалалтаа бараг өндөрлөж байна. Ихэнх аж ахуйн нэгжийн тариалалт дууссан. Нийт 5994 га-д үр тариа, 880 га-д төмс,660 га-д хүнсний ногоо тариална. Мөн 12650 га-д уринш хийж, 3198,7 га-д рапс, 125 га-д малын тэжээл тарихаас 93,6 хувийг нь тариад байгаа юм. Одоогийн байдлаар үр тарианыхаа 90 гаруй хувийг, төмсний 85 хувийг, хүнсний ногооны 84,4 хувийг тариад байна гэлээ.

Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Х.Даваахүүгийн хувьд ч мөн тариалалтаа бараг дуусч байна. Аймгийн хэмжээнд 85-аас дээш хувьтай байгаа гэсэн мэдээллийг өглөө. Манай улсын тариалангийн гол бүс нутгуудаар тариалалт үндсэндээ дуусч байгаа ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж