Зарим аймагт сүүний үнэ 2000-д хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Зарим аймагт сүүний үнэ 2000-д хүрчээ

Малын сүү аймгуудад 1300-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа тухай Үндэсний статистикийн газраас мэдээлж байна. Сүүний үнэ өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад Баянхонгор, Дорнод аймагт 100-200 төгрөгөөр нэмэгдсэн бол Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Дархан-Уул аймагт 50-300 төгрөгөөр буурч, бусад аймагт харьцангуй тогтвортой байгаа ажээ. Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Увс аймагт   сүүний үнэ хамгийн өндөр буюу 2000 төгрөг байгаа бол Сүхбаатар, Хэнтий аймагт 1300 төгрөг байгаа нь хамгийн хямдад тооцогдож байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж