Анхдугаар марафонд 14 орны тамирчин бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Анхдугаар марафонд 14 орны тамирчин бүртгүүлжээ

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Ар Монгол Тревэл” Групп, Хөнгөн Атлетикийн холбоо хамтран анхдугаар “Улаанбаатар марафон”-ыг ирэх бямба гаригт зохион байгуулахаар болжээ. Марафонд  Герман, Австри, Швейцарь, Голланд, АНУ, Япон, Итали, Австрали зэрэг гадаадын 14 орны 150 орчим, Монголоос Бээжингийн олимпийн марафон гүйлтийн тэмцээнд амжилттай оролцсон Сэр–Од тэргүүтэй 300 гаран тамирчин, марафон гүйлт сонирхогчид оролцохоор бүртгүүлээд байна. 7–70 насны эдгээр олон улсын марафончид 1,5км, 5км, 21 км буюу хагас марафон, 42 км 195м буюу сонгодог марафон гэсэн дөрвөн  зайд хурд хүчээ сорих юм.Эдүгээ дэлхий нийтээр нийтийн биеийн тамир, тэр дундаа, нийтийн марафон гүйлтийг бүх талаар дэмжиж, хүн амын эрүүл мэндийг сайжруулах болон нийслэлээ гадаадад сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс дэлхийн 90 гаруй орон өөрийн нийслэлдээ жил бүр зохион байгуулдаг болжээ. Дэлхийн хотуудын жишгийг дагаж Улаанбаатар хот ч жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба, ням гаригт “Улаанбаатар марафон” нийтийн гүйлтийг зохиож байхаар боллоо.  Анхдугаар марафон зургадугаар сарын 5–ны өглөө 8:00 цагт гараанаас гарч, 13:00 цагт өндөрлөх агаад эхний зургаан байр эзэлсэн тамирчдад мөнгөн шагнал, медаль хүртээхээс гадна хугацаандаа барианд орсон бүх гүйгчдэд  энэхүү марафонд зориулан хийлгэсэн дурсгалын медаль гардуулах ажээ. “Улаанбаатар марафон” нь Монгол Улсад нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх төрийн бодлого ыбатлагдсаны дараа, дэлхий дээр марафон гүйлт анх эртний Грек улсад үүсэж, бий болсны 2500 жилийн ойн жил болж байгаагаараа онцлог юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж