Хойт Солонгосын Армийн багийнхан ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.05-нд нийтлэгдсэн

Хойт Солонгосын Армийн багийнхан ирлээ

БНАСАУ-ын Армийн сагсан бөмбөгийн үндсэн шигшээ багийнхан өнөө өглөө 10:30 цагт Монгол улсад газардлаа. “Дөрөвдүгээр сарын 25” буюу Хойт Солонгосын их удирдагчийнхаа төрсөн сар өдрийн нэртэй энэхүү баг нь бүрэн цэрэгжилтийн байдалд бэлтгэл сургуулилтаа базаадаг юм. Монголын сагсан бөмбөгийн холбооны урилгаар ирсэн “Дөрөвдүгээр сарын 25” багийн тамирчид тамирчид Монгол улсад нийтдээ долоо хоногийн турш саатна. Энэ хугацаандаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ, залуучуудын шигшээ багтай нээлттэй хамтарсан бэлтгэл болон нөхөрсөг тоглолт хийх юм. Дасгалжуулагч, тамирчин зэрэг 15 хүний бүрэлдхүүнтэй ирсэн Хойт Солонгосын армийн багийнхан Монголын үндэсний олимпийн хороонд манай шигшээ багтай хамт байрлах юм.

“Дөрөвдүгээр сарын 25” баг болон шигшээ багийн анхны бэлтгэл өнөө орой 20:00 цагаас Спортын төв ордны А зааланд болно.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж