Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн II хуралдаан энэ сарын 8-ний өдөр Улаанбаатар хотноо болно.
Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн II хуралдаанд Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцэх юм байна. Хуралдаанд хоёр талын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцож, Монголын талын баримтлах удирдамж, зарим асуудлыг хэлэлцэх аж.
Ш.ЧИМЭГ