ФИЛА сурталчилгааны аян эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.05.05-нд нийтлэгдсэн

ФИЛА сурталчилгааны аян эхлүүлэв

Олон улсын бөхийн төрлүүдийн холбоо /ФИЛА/-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Лалович бөхийн төрлийн сурталчилгааны шинэ аян эхлүүлж байгаагаа зарлалаа.

2013 оны дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв гаригаас эхлэн дэлхий даяар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бөхийн төрлүүдийн талаар өргөн далайцтай сурталчилгаа явуулах юм байна.

Н.Лалович Швейцар улсын Лозанн хот дахь байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ:

-Энэ нь ФИЛА-гийн үйл ажиллагаанд хийж байгаа өөрчлөлтүүдийг улам баяжуулах учиртай юм. Бөхийн спортын үнэт зүйлс, Олимпийн хөдөлгөөний үнэт зүйлсийг илэрхийлэхийн тулд бяр тэнхээгээ сорих, өргөн тархсан байдал гэсэн бөхийн спортын суурь үзүүлэлтүүдийг нийтэд хүргэхийг бид хичээх болно. Бөхийн спортыг олимпийн төрлийн спортын хувьд нь түүнд бүх талын дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа нь ФИЛА-гийн үүрэг гэж үзэж байна. ФИЛА-гийн засаглалаас бөхийн барилдааны дүрмийг өөрчлөх, бөхийн спортыг шинэчлэх чиглэлд хийх үйл ажиллагаа идэвхжүүлнэ гэдгийг  онцлон хэлжээ.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж