Комиссын гишүүнд Г.Ганзоригийн нэрийг дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Комиссын гишүүнд Г.Ганзоригийн нэрийг дэвшүүлжээ

Европын Холбоог тэргүүлж буй Испани Улсын Засгийн газраас 2015 он гэхэд цаазаар авах ялыг дэлхий даяар бүрэн халахын төлөөх дэлхий нийтийн томоохон эвсэл болох “Цаазаар авах ялыг халах олон улсын комисс” байгуулахаар зарласан бөгөөд энэхүү комисст дэлхийн олон бүс нутгийг төлөөлсөн өндөр албан тушаалын 15 төлөөлөгч сонгогдох юм. Энэ комисст төлөөлөгчөө илгээхийг Испанийн Засгийн газраас Монгол Улсад хандан санал тавьсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзоригийг уг Комиссын гишүүнээр ажиллуулахаар нэр дэвшүүлсэн байна. 

Өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д 12.30 цагт Испани Улсын Гадаад Харилцааны Яамны Элчин, Цаазаар авах ялын эсрэг үндэсний зохицуулагч ноён Рафаел Валий Гарагорри болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг, Хүний эрхийн зөвлөхүүд хэвлэлийн хурал хийхээр болжээ.
 
Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж