Сэтгэцэд нөлөөлөх “Гашиш”-ийг хилээр оруулахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.05-нд нийтлэгдсэн

Сэтгэцэд нөлөөлөх “Гашиш”-ийг хилээр оруулахыг завджээ

Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Хонгконг улсаас Монгол Улсын иргэн Б-гийн оруулж ирсэн чингэлэгтэй бараанаас хар тамхины төрлийн мансууруулах бодис илэрчээ. Гаалийнхан эл хэргийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн үзэж холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Гаалийн ажилтан тухайн чингэлгийн эзэн Б-ээс “…Таны чингэлэгт улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа байгаа юу? гэж тодруулахад “…тийм зүйл огт байхгүй…” гэж хариулсан боловч биет үзлэг шалгалтаар тухайн чингэлэгт ачигдсан тээврийн хэрэгсэлийн бүхээг дотор нийт 66 гр үл мэдэгдэх таблетка хэлбэрт оруулсан, хурц тод үнэр бүхий бор өнгийн бодис гарч иржээ. Гаалийн улсын байцаагч нар эл бодисыг урьдчилсан байдлаар богино хугацаанд анхан шатны хариу гаргах боломжтой тестэр ашиглан шалгахад мансууруулах бодис байж болзошгүй өнгөний хувирал өгч байсан тул Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр нягтлан шалгууллаа. Лабораторын нарийвчилсан дүнгээр тухайн бодис нь сэтгэц нөлөөт бодист хамаарах “Гашиш” болох нь тогтоогдсон тул хэргийн эд мөрийг баримтжуулан Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлсэн байна.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж