Эдийн засгийн гүнзгий хямралд орсон Португалийн эрх баригчид улс орноо аврах арга хэмжээний хүрээнд тэтгэвэрт гарах насыг 65-аас 66 болгон нэмэгдүүлэв.
Португалийн ерөнхий сайд Педру Пасуш Коэлью. Фото: Hugo Correia/Reuetrs
Үүний хажуугаар төрийн албан хаагчдын ажлын өдөр нэг цагаар нэмэгдэн долоо хоногт 40 цаг ажиллахаар болжээ. Ийм арга хэмжээ авсны үр дүнд Португали 4,8 сая евроны хэмнэлт хийнэ гэж тооцоод байна.
Үүний өмнө Португалийн ерөнхий сайд Педру Пасуш Коэльо хэмнэлт хийх үүднээс 30 мянган албан хаагчдын цомхотголыг хийхээ мэдэгдээд байсан.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР