МАН-ын
Бага хурал өндөрлөх дөхөж байна. Хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр намын Удирдах зөвлөлөөс санал болгосон МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн
Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол нараас нэр дэвшигчийг сонгохоор санал хураахад МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн
Б.Бат-Эрдэнэ нар адилхан 41 хувийн саналаар тэргүүлж, тэнцсэн юм.
Тиймээс хоёр нэр дэвшигчийн нэгийг сонгохоор дахин санал хураалт явуулахад, Бага хурлын 227 төлөөлөгчийн саналаас нэг санал хүчингүйд тооцогдож, хоёр нэр дэвшигч хоёул 113 /Тус бүр 113/ хүний санал авч, дахин тэнцжээ. Тиймээс Бага хурлын гишүүдээс дахин санал хураахаар бэлтгэж байна.
Г.ДАРЬ