МАН-ын
Бага хурал үргэлжилж байна. Дөнгөж сая Бага хурлын төлөөлөгчид МАН-аас хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх сонголтоо хийн, саналаа өгчээ. Ингээд нэр дэвшсэн дөрвөн хүнээс Д.Лүндээжанцан 7%, Д.Оюунхорол 12.5%-ийн санал авч, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус бүр 41 хувийн саналаар тэнцээд байна. Тиймээс Бага хурлын төлөөлөгчид МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон дээрх дөрвөн хүний хамгийн их санал авсан хоёр хүнээс нэгийг нь сонгохын төлөө одоо дахин санал хураах гэж байна.

Заалны уур амьсгалаас харахад, намын аппарат, гол фракциуд МАН-ын дарга Ө.Энхтүвшинг дэмжиж байгаа бололтой. Юутай ч тун удахгүй МАН-ыг төлөөлөн ирэх зургадугаар сард болох
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхмийн нэр тун удахгүй тодрох гэж байна.
НЭМЭЛТ: 00:30 цаг
МАН-ын
Бага хурал өндөрлөх дөхөж байна. Хоёр нэр дэвшигчийн нэгийг сонгохоор дахин санал хураалт явуулахад,
Бага хурлын 227 төлөөлөгчийн саналаас нэг санал хүчингүйд тооцогдож,
хоёр нэр дэвшигч хоёул 113 /Тус бүр 113/ хүний санал авч, дахин тэнцжээ.
Тиймээс Бага хурлын гишүүдээс дахин санал хураахаар бэлтгэж байна.
Г.ДАРЬ