Монголын дөрвөн жүдоч алтын төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2013.05.04-нд нийтлэгдсэн

Монголын дөрвөн жүдоч алтын төлөө барилдана

Азербайжены нийслэл Баку хотноо болж буй жүдо бөхийн "Их дуулга" тэмцээний эхний өдрийн барилдаанд манай дөрвөн жүдоч алтан медалийн төлөө
барилдахаар боллоо.

Монголын баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ Д.Амартүвшин,
66 кг жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг жинд ОУХМ Г.Отгонцэцэг, 52
кг жинд А.Цолмон нар алтан медалийн төлөө барилдах эрхээ аваад байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Д.Амартүвшин
эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Азербайжены бөх Орхан Сафаровыг
ялсан. Харин дараагийн барилдаанд Их Британийн Эшли МакКензье ялж, шигшээ
барилдаанд Казахстаны Аскат Телмановтай үлдээд байна.

Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэгийн
хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Азербайжены бөх Туран
Сэедовыг ялсан юм. Дараагийн барилдаануудад тэрээр ОХУ-ын Абдула Абдулжалиловыг цэвэр ялж,  дараа нь Гүржийн бөх Тристан Пейкришвилийг
юүко үнэлгээгээр яллаа. Ингэснээр алтан медалийн төлөө Ният Шихалижадатай
барилдана.   

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдаж буй А.Цолмон эхний
Азербайжены Назакат Халилигийг, хоёр дахь барилдаанд Туркийн Аясе Аркаг ялсан
юм. Харин дараагийн барилдаанд Жили Коенийг ялсан. Ингэснээр алтан медалийн
төлөө Финландын Яана Сандбергтэй барилдана.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан ОУХМ Г.Отгонцэцэг
эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогтоо Азербайжены бөх Айша Гурбанлийг ялсан.
Харин дараагийн тойрогтоо Туркийн Сумэееэ Аккусыг ялж, алтан мепалийн төлөө мөн
Туркийн бөх Ебру Сахинтай барилдахаар боллоо.

Азербайжены нийслэл Баку хотноо болж буй жүдогийн Гранд слам тэмцээнд 27 орны эрэгтэй 125, эмэгтэй 84, нийт 209 тамирчин хүч үзэж байна.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж