Евро бүсийн орнуудын тал хувь уналттай байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.04-нд нийтлэгдсэн

Евро бүсийн орнуудын тал хувь уналттай байна гэв

Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 оны эцсийн дүнгээр 0,4 хувийн уналттай гарна гэсэн Еврокомиссийн  шинэ дүгнэлт гарсан байна. Евро бүсийн 17 орон, тэр дундаа  Грек, Испани, Франц, Итали, Голланд, Португали, Словени, Кипр зэрэг наймынх нь ДНБ буурах ажээ.

                 Фото: Yuriko Nakao / Reuters
Евро бүс дотроо Эстонийн эдийн засаг хурдтайгаар (+3) өсөх ба хамгийн хүчтэй уналт Кипрт  (-8,7) байх ажээ. Евро бүсийн хамгийн том эдийн засгийн нэг болох Германы өсөлт 0,4 хувьтай байна.

Евро бүс хоёр дахь жилдээ дараалан уналттай байна. 2011 онд энэ эвслийн эдийн засаг 0,6 хувиар унаад есөн орны үзүүлэлт хасах байлаа.

Энэ жилийн хувьд евро бүсийн ДНБ нь 0,1 хувиар буурах юм. Евро бүсэд биш Европын холбоонд багтдаг орнуудаас ганцхан Чехийн эдийн засаг хасах үзүүлэлтэй байх ажээ. Латвид өсөлт 3,8 хувиар, Литвад 3,1 хувиар нэмэгдэх магадлалтай байна. Сүүлийн саруудад Еврокомисс эдийн засгийн өсөлтийн дүгнэлтээ тогтмол буулгаж ирлээ. Тухайлбал, хоёрдугаар сарын Еврокомиссийн дүгнэлтээр  евро бүсийн ДНБ 0,1 хувиар өснө гэсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж