Барилгынханд хаяглан 33 тэрбум төгрөг гаргалаа

Хуучирсан мэдээ: 2013.05.04-нд нийтлэгдсэн

Барилгынханд хаяглан 33 тэрбум төгрөг гаргалаа

Үнийн хөөсрөлийг бууруулах, зах зээлд бодит үнэ тогтоох зорилгоор Засгийн газраас Монголбанктай хамтран хэд хэдэн дэд хөтөлбөрийг баталсан. Түүний нэг нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад олгох зээл юм. Нийтдээ 800 тэрбум төгрөгт хүргэх эл зээлийн санхүүжилтийн эхний хэсгийг Монголбанкнаас гаргажээ. Монголбанк тавдугаар сарын 3-ны өдөр арилжааны банкуудад 33 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг байршуулсан байна. Энэхүү зээлийн эцсийн зээлдэгчийн хүү 5,5 хувь байх ажээ. Зээлийг эргэлтийн хөрөнгийн дутагдалтай болон үйлдвэрлэлээ өргөтгөх, барилгын гол нэр төрлийн материалын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий  барилгын компаниудад өгөх юм.

Д.ЦЭЦЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж