Царнаевынхан амиа золиослох гэж байжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.04-нд нийтлэгдсэн

Царнаевынхан амиа золиослох гэж байжээ

АНУ-ын  Тусгаар тогтнолын өдрөөр ах, дүү хоёр Царнаев аллага үйлдэн, амиа золиослох төлөвлөгөөтэй байжээ. Гэтэл тэд тэсрэх бөмбөгөө төлөвлөснөөсөө өмнө хийж чадсан учраас Бостонд террор үйлдсэн гэнэ.

Бостоны марафон гүйлтийн үеэр террор үйлдсэн хэрэгт  холбогдож байгаа ах, дүү хоёр Царнаев долдугаар сарын 4-ний үеэр амиа золиослон аллага үйлдэхээр төлөвлөсөн байсан тухай Америкийн хэвлэлүүд бичиж байна. Ах дүү хоёр тэсрэх бөмбөгөө эрт бэлтгэж чадсан учир тэд дөрөвдүгээр сарын 15-нд болсон марафон гүйлтийн үеэр аллага үйлдсэн байна.

Boston Globe сонинд бичсэнээр, Жохар Царнаев мөрдөн байцаалтын үеэр энэ тухай тусгай албаныханд мэдүүлэг өгөхдөө хэлсэн байна. Массачусетс мужийн эрх баригчид Тамерлан Царнаевын цогцсыг хамаатнуудад нь дамжуулан өгсөн хэмээн мэдэгдэж байгаа ч хэнд нь хүлээлгэж өгсөн, хэзээ нутаглуулах зэрэг нь тодорхойгүй байгаа ажээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж