Пентагоны хамгаалалтын албаны офицерийг буудав

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Пентагоны хамгаалалтын албаны офицерийг буудав

УБ-ын цагаар өнөө өглөө буюу  АНУ-ын Вашингтонд оройн 6.40-д  болж байхад АНУ-ын Батлан хамгаалахын удирдлага байрладаг Пентагоныг албан байр луу ордог газар доорхи гарцанд буудалцаан болжээ. Энэ үеэр гурван хүн шархадсан гэж орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв. АНУ-ын Батлан хамгаалах яамыг хамгаалж байсан Пентагоны хамгаалалтын хоёр офицер шалган нэвтрүүлэх цэгт дөхөж ирсэн сэжигтэй этгээдийг анхааралдаа авах үеэр энэ явдал болсон байна. “Тэрээр их додигор харагдахыг хүссэн байдалтай, энгийн биш дүр төрхтэй санагдсан” гэж буудалцааны дараа хамгаалалтад гарсан цагдаагийн офицерууд ярьжээ. Тэдний хэлснээр бол сэжигтэй этгээд дөхөж ирмэгцээ гэнэт буу гарган буудаж эхэлсэн гэнэ. Хариуд нь хамгаалалтынхан хагас автомат буугаар буудаж довтлогч этгээдийг хүнд шархдуулжээ. Пентагоны цагдаагийн албаны дарга Ричард Кевилл хэлэхдээ гэмт этгээд амьд үлдэх найдваргүй байх гэж хэлсэн байна. Тэрхүү этгээдийн нэрийг Жон Патрик Беделл гэдэг бөгөөд 36 настай хэмээн тогтоосон байна. Мөн хамсаатантайгаа хоюулаа явсан байж болзошгүй байгаа юм. Буудалцаан болсны дараагаас Пентагоны бүх орж гарах гарцуудыг хааж үлэмж том байгууламжийн бүхий л үйл ажиллагааг түр зогсоожээ.. Харилцан буудалцсан гурван хүнийг одоогоор эмнэлэгт хүргээд байгаа юм байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж