
Сар гаруйн хугацаанд үргэлжилсэн өсвөрийн сумочдын тэмцээнд хот, хөдөөгийн 238 тамирчин өрсөлдөж, гурван насны ангилалд аваргуудаа тодруулсан. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшээд буй тус тэмцээний медальтнуудад их аварга Хакухо өсвөрийн ёкозуна болон өсвөрийн озэки цолны батламж гардуулах ёслол өнгөрсөн мягмар гаригт болсон байгаа. Тэмцээнд оролцогчдоос дараах тамирчид өсвөрийн сумо бөхийн цол хүртжээ.
Өсвөрийн ёкозуна:
9-11 нас: Б.Цэрэндорж
12-13 нас: Д.Өсөхбаяр
14-16 нас: Б.Нямбаяр
Өсвөрийн озэки:
9-11 нас: Э.Ганзориг
12-13 нас: Э.Амар
14-16 нас: Д.Серик
Б.Энх