Sony компанийн тэргүүлэх 40 удирдагч тэдэнд тогтоогдсон цалингийн 30-50 хувьтай тэнцэх нөхвөр шагналаас татгалзахаар шийдсэн тухай “The Financial Times” сонинд мэдээлжээ.
Компанийн топ-менеджерүүд болон Гүйцэтгэх захирал Казуо Хираи (Kazuo Hirai) нар жилийн өмнө амласан компанийн гэр ахуйн цахим төрөөрөмж үйлдвэрлэх салбаруудын орлогыг нэмэгдүүлэх амлалтаа биелүүлж чадаагүй учраас ийм алхам хийхээр шийдсэн ажээ. Бараг арваад сая ам.долларын бонусыг тэр зорилтоо биелүүлснийх нь дараа компанийн менежментэд урамшуулал болгон өгөх ёстой байв. Компанийн алдагдалтай салбарын менежерүүд өмнө нь шагналаасаа татгалзаж байсан ч энэ удаа ийм их мөнгө амлагдсан байлаа. “Нөхвөр шагналаас татгалзаж байгаа нь ажил дуусаагүйг харуулж байна” хэмээн Казуо Хираи шийдвэрээ тайлбарласан байна.
Sony компанийн удирдлага гэр ахуйн цахим төхөөрөмжийн зах зээл дээр алдсан байр сууриа эргүүлэн авахыг оролдож байна. Эхний ээлжинд телевизийн үйлдвэрлэлийг өөд татахаар хичээж буй. Компанийн хувьд Өмнөд Солонгос ба Хятадын үйлдвэрлэгч нар том өрсөлдөөнийг үүсгээд байгаа нь энд нөлөөлжээ. Хираи захирал орлогоо нэмэгдүүлэхийн тулд орон тооны цомхотгол хийж, Нью-Йорк дахь төв байраа худалдсан байна. Энэ бүгд нь компанийн тайланд нааштай өөрчлөлтийг авчирсан ч топ-менежерүүд нь шагналаа авахгүй байхаар ийнхүү шийдлээ.