МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшүүлэх эрхмийг тус хурлаар хаалттай хэлэлцэх юм. Маргааш болох МАН-ын Бага хурлын өмнө хуралдаж буй Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг өрсөлдүүлэх талаар МАН-ын эрх бүхий эрхмүүд санал бодлоо уралдуулж байна.
Нэр дэвших магадлал хамгийн өндөр хүнээр МАН-ын дарга Ө.Энхтүвшинг нэрлэж байгаа бол УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нар мөн тунаж үлджээ. Өнөө орой гэхэд хэн хэнийг МАН-ын Бага хурлаар оруулж нэр дэвшигчээр тодруулахыг шийдэх ажээ.
Д.ОЮУН