Олимпод оролцож байсан ахмадуудаа хүлээн авлаа | News.MN

Олимпод оролцож байсан ахмадуудаа хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Олимпод оролцож байсан ахмадуудаа хүлээн авлаа

МҮОХ-оос “Олимпийн өдөр”-ийг угтсан цуврал арга хэмжээний хүрээнд олимпод оролцож байсан ахмад тамирчдаа хүлээн авч ТВ-9 телевизийн сувагтай хамтран телевизийн цуврал, дурсамж нэвтрүүлэг хийж байгаа юм. Энэхүү цуврал арга хэмжээний эхнийхэд 10 ахмад тамирчин хүрэлцэн ирж, өөрсдийн дурсамжаа ярилцжээ. Уулзалт зургадугаар сарын 2-нд болов.

1972, 1976 оны олимпод байт харвааны төрөлд орж байсан Н.Дариймаа, 1972 оны олимпод боксын  төрөлд оролцож байсан Б.Ганбат, 1964, 1968, 1972, 1976, 1980 оны олимпод оролцож байсан буудлагын тамирчин Т.Мягмаржав, 1964, 1968 оны олимпод чөлөөт бөхийн төрөлд оролцож байсан МУГТ Ө.Эрдэнэ-Очир, 1976 оны олимпод жүдогийн төрөлд оролцож байсан Г.Жалаа, 1972 оны олимпод хүндийг өргөлтийн төрөлд оролцож байсан З.Далхжав, 1972 оны оны олимпод хөнгөн атлетикийн төрөлд оролцож байсан Б.Энхбаатар, 1970, 1976, 19788 оны олимпод оролцож байсан Б.Чимэддамба, 1988 оны олимпод кино оператороор ажиллаж байсан Б.Лхагвадорж нар энэхүү арга хэмжээнд ирлээ. Монголын спортын түүхийн эзэд болсон азай буурлууд тухайн үеийн олимпод оролцож байсан сонирхолтой дурсамжаа хуучилцгааж, МҮОХ-ы ерөнхийлөгч Д.Загдсүрэнгээс олимпийн хөдөлгөөнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог “Олимпийн алдар” одонг гардаж авчээ.

Зохиогчийн эрх: www.olympic.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж