Дэлхийн ер бусын сургуулиуд

Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн ер бусын сургуулиуд

Хараал урсгаад, юу ч хийхгүй байж болдог сургууль, адал явдлын сургууль, хөвдөг сургууль зэрэг ер бусын сурган хүмүүжүүлэх байгууллагаас танилцуулж байна.

1.    Газар доорх сургууль

Terraset Elementary School PTA (АНУ)

фото: http://www.fcps.edu/TerrasetES/index.html

Хаяг: 11411 Ridge Heights Road, Рестон, Вирджиниа

Америкийн Террасет сургуулийн сурагчид нь газар доор  төрж өссөн хүүхдүүд гэхээр. АНУ эрчим хүчний хямралд орсон өнгөрсөн зууны далаад оны дунд үеэр энэ сургууль баригджээ. Улс оронд нь эрчим хүчний хэмнэлтийн дэглэмтэй байсан учраас Рестон хотын Террасет сургуулийг барихдаа нэгэн толгодыг тэгшлээд сургуулиа барьсны дараа шороогоор нь эргүүлэн булжээ. Газрын бүрээс нь дулааныг өгч эрчим хүчийг хэмнэх ёстой байв. Гэхдээ байрыг халаахаас гадна хөргөх шинэ эрчим хүч хэрэгтэй байсан бөгөөд түүнийг нарны эрчим хүчээр шийджээ. Өнөөдөр Террасет Америкийн хамгийн их эрчим хүчний хэмнэлттэй сургуулиас гадна жуулчдын очих дуртай газар болсон байна. Энд АНУ-ын уламжлалт бага сургууль ажилладаг ба сургууль үе үе сурагчид болон эцэг эхчүүдийн дунд хотын гудамжаар гүйх гэр бүлийн арга хэмжээг явуулдаг ажээ.

Дэлгэрэнгүйгээр: www.terrasetpta.org

2.    Сахилга бат сахиулдаггүй сургууль

ALPHA Alternative School (Канад)

Адрес: 20 Brant Street, Торонто, Онтарио

1972 онд нээгдсэн ALPHA сургуульд үгэнд орохгүй байх мөнхийн баяр ноёрхдог. Энд дүн тавих, хичээлийн хуваарь, гэрийн даалгавар өгөх зэрэг зүйл огт байхгүй. Самбар дээр шохойгоор хараалын үг бичлээ гэхэд чамд ямар ч шийтгэл ирэхгүй. Сурагчид өөрсдөө өнөөдөр ямар хичээлд суух, юу хийхээ шийддэг. Ангиуд нь насны ангиллаар биш сонирхлын дагуу бүрэлддэг байна. Тоо, зөв бичлэгийн хичээлээс гадна баримал, хоолны мөн түүнчлэн гүн ухааны үндэс заагдана. Багш нар нь саад тавих үүрэггүй. Хэрэв сургууль ямар нэгэн асуудал үүсвэл түүнийг багш, сурагчдаас бүрэлдсэн тусгай хороо шийддэг ажээ. Гол нь бүгдэд таалагдах зөв шийдвэр гаргах ёстой.

ALPHA сургуулийн нэг уламжлал нь нийтийн цуглаан. Тэнд сурагчид томчуудын нэгэн адил ямар сургалт явуулах, сургуулийн захиргааны  иситемийг хэрхэн өөрчлөх санаагаа хэлж болдог.

Дэлгэрэнгүйгээр: www.alphaschool.ca

3.    Нүүдлийн сургууль

«Кенэлэкэн» (Орос)

Хаяг: Оленекскийн эвенкийн үндэсний район, Якут

Цаа бугын аж ахуйн нүүдэлчдийн хүүхдүүд өмнө нь системтэй боловсрол авч чадахгүй байлаа. Өнөөдөр энэ асуудлыг жилээс жилд нэмэгдэж байгаа нүүдлийн сургуулиудын тусламжтайгаар шийдэж байна. Арав гаруй  ийм сургууль одоо Якутад бий болжээ. «Кенэлэкэн» гэж нэгэн дунд сургуулийн салбаруудыг нэрлэсэн ба сургуулийн нэг асар нүүдэлчдийн хотод гарч ирдэг бөгөөд тусгай хөтөлбөрөөр суралцан даалгавараа интернэтээр авдаг гэнэ. Тэд хиймэл дагуулын холбоонд шууд холбогдсон байгаа гэнэ.Даалгавараа хийгээд сүлжээгээр шалгуулахаар явуулдаг ажээ.

4.    Нийтлэг хэлний хайлтын сургууль

Busan International Foreign School (Өмнөд Солонгос)

Хаяг: 798 Nae-ri, Gijang-eup, Gijang-gun, Пусан

Гадаад хүмүүсийн хүүхдүүд Пусан хотноо бүтэн жилийн турш  гар хумхилгүй сурцгааж байна. Энд цагаачдын мөн урт хугацаагаар ажиллахаар ирсэн хүмүүсийн үр хүүхэд сурдаг. Эрчимтэй дэглэм нь тэдэнд амьдралынхаа нөхцөлд хурдан ороход нь тустай гэнэ.

Ихэнх хүүхдүүд нь голчлон солонгос, англи, исдани хэл үздэг гэнэ. Мөн өөрийн улс орны ёс заншлыг мартахгүйн тулд тусгай сэдэвчилсэн хичээлтэй.

Дэлгэрэнгүйгээр:www.bifskorea.org

5.    Ертөнцтэй сайхнаар харьцах сургууль

Mountain Mahogany Community School (США)

Адрес: 5014 4th Street NW, Альбукерке, Нью-Мексико

Mountain Mahogany сургуульд орохын тулд сугалаа суглан азаа үзэх ёстой. Сургуулийн сайтаас тусгай анкет авч бөгөөд явуулдаг. Дараа нь сугалаагаар  хожих хүртлээ хүлээнэ. Таашаал, аюулгүй байдал, сэтгэл зүйн хөгжил гэсэн гурван зарчмаар сургуулийн бодлого явагдана. Хөтөлбөр нь мэдрэлийн судалгааны хамгийн орчин үеийн дүнд тулгуурласан байна. Стандартын ерөнхий боловсролын хичээлээс гадна оёдол, хоол бэлтгэх,  ногоо тарих зэрэгт сургадаг. Сургуулийн нутаг дэвсгэрт сурагчдын суулгасан олон зуун мод сөөг ургадаг ба тэд өөрсдийн тарьсан органик ногоо жимсээр хооллодог.

Дэлгэрэнгүйгээр: www.mountainmahogany.org

6.    Хөгжмөөр дамжин бүхнийг мэдэх сургууль

Choir Academy of Harlem (АНУ)

фото http://www.choiracademynyc.org/


Хаяг: 2005 Madison Avenue, Нью-Йорк

Харлемын хөгжмийн академид хүүхдүүдээ өгсөн хүмүүс тэдний дуу хоолойг дасгалжуулахаас гадна аялан тоглох, бүжиг, хөгжимийн зэмсэгээр тоглож сурах зэрэг үндсэн хөтөлбөртэй. Гол зорилго нь хүүхдүүдийн хөгжмийн боловсрол юм. Тэд хүмүүнлэгийн талын суурь боловсролтой болсон байх ёстой. Сургуульд биеийн тамирын хичээл бас чухалд тооцогдоно.

Дэлгэрэнгүйгээр: www.choiracademynyc.org

7.    Хөвдөг сургууль

Школа Компонг Луонг (Камбож)

Хаяг: Тонлесап нуур, Компонг Луонг тосгон

Ангкор Ват гэх түүхэн газрын ойролцоох Тонлесап нуур нь Зүүн өмнөд Азийн хамгийн том цэнгэг устай усан сан юм. Тэр нууран дээр олонд алдартай хөвдөг тосгон Компонг Луонг байдаг. Энэ тосгоны хөвдөг сургуульд гол төлөв өнчин хүүхдүүд суралцдаг. Тэдний эцэг эх нь загас барих үеэр  эсвэл борооны улиралд амиа алдсан хүмүүс ажээ. Тосгонд очсон жуулчин бүртэндхийн мухлагийн бараа хүнсийг худалдан авч сургуульд тусалдаг ажээ.

8.    Школа по принципу open space

Шrestad Gymnasium (Дания)


Хаяг: Шrestads Boulevard 75 2300, Копенгаген

3XN компанийн зураг төслөөр баригдсан Орестад гимназийн барилга нь гадна дотногүй урлхгийн бүтээл. Үндэсний боловсролын шинэчлэлийн хүрээнд баригдсан анхны сургууль нь энэ юм. Ангиуд нь болзолт маягаар тусгаарлагдсан, бүгд л нэг том танхимд суралцдаг аж. Байранд нь утасгүй сүлжээгээр холбогдсон ба сурагчид нь завсарлагаараа дэгжин дэр дэрлэн өнгөрөөдөг.

Дэлгэрэнгүйгээр: www.oerestadgym.dk

9.    Адал явдлын сургууль

Watershed School (США)

Адрес: 1661 Alpine Avenue, Боулдер, Колорадо

Фермерийн уламжлал унтарч байгаа нь энэ сургуулийг гаргаж иржээ. Уг сургуульд Farm to Table хичээл байгаа ба түүни хүрээнд  сурагчид нь ердийн хичээлүүдээс гадна орон нутгийн зургаан фермд очин фермерийн аж ахуй хэрхэн ажилладаг ыг  мэдэн суралцдаг байна. Мөн сурагчид уран барилгын хичээлийг гадаа гудамжинд хийх бөгөөд газар зүйн хичээлээ гол мөрөн уул усаар аялан хийдэг ажээ. Уг сургуулийн багш нар нь сурагчдад рок хамтлаг хэрхэн байгуулах, дуу хөгжмийг хэрхэн зохиох талаар сургана. Үндэсний хөлбөмбөгөөсөө гадна сурагчид йог, уулын дугуй зэрэг сонирхолтой спортоор хичээллэдэг  гэнэ.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж