Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор “Хангай” ХХК-ийн гурилын үйлдвэрийн дарга, технологич Жамсрангийн Жанцанхорлоо, Дулааны III цахилгаан станцын зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженерРаднаагийн Пүрэвсүрэн, Хасу Мегаватт ХХК-ийн захирал Жамъянсүрэнгийн Түмэн-Аюуш нарыг,
Монгол Улсын Гавъяат багш цолоор Хөгжим бүжгийн коллежийн дуурийн дуулаачийн багш Заяатын Оюунбилэгийг,
Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч цолоор БТСГ-ын Ахмадын хорооны нарийн бичгийн дарга Дүгэрсүрэнгийн Хишгээг,
Монгол Улсын Гавъяат механикжуулагч цолоор Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын хоёрдугаар багийн ахмад инженер Должингийн Түвдэнг,
Монгол Улсын Гавъяат уурхайчин цолоор Булган аймгийн Сайхан сумын нүүрсний “Илчит металл” ХХК-ийн инженер Нацагийн Батсуурийг,
Монгол Улсын Соёлын авъяат зүтгэлтэн цолоор “Монгол хатад” ТББ-ын уран хатгамалч Хаянгийн Доржпагмыг,
Монгол Улсын Худалдааны гавъяат ажилтан цолоор “Цэцүүх трейд” ХХК-ийн захирал Цэрэннадмидын Намжилыг тус тус шагнав.
Мөн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болон Дэлхийн хөдөлмөрчдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа.
Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн Цагдаагийн газрынГэмт хэрэгтэй тэмцэх газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Баатарбилэгийн Даваажавыг,
Хөдөлмөрийн гавъяаныулаан тугийн одонгоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Диваагийн Батжаргалыг,
Алтан гадас одонгоор “Үндэний шуудан” сонины сэтгүүлч Хээшигийн Ариунбаатарыг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн, чөлөөт сэтгүүлч Чулуундоржийн Мөнхбаяр, ТВ5 телевизийн продюсер, сэтгүүлч Саранчулууны Насанжаргал нарыг тус тус шагнав.
Шагнагдагсдад хандаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанүг хэллээ. Тэрээр “Монгол Улсын гавъяат цол, төрийн дээд одон медалиар шагнагдсан та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Ойрын өдрүүдэд Дэлхийн хөдөлмөрчдийн өдөр, Хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Оюуны өмчийн өдөр гээд олон баяр давхацсанаас гадна өнөөдөр анхны бороо орж сайхан зун болох шинж бүрдэж байна.
Та нарт дахин баяр хүргэж ажлын амжилт хүсье. Эрүүл энх, хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.