Бүсийн чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

Бүсийн чуулга уулзалт болно

Ерөнхийлөгчийн Тамгын газрын
дэмжлэгтэйгээр Уул уурхайн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны
нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөртэй хамтран
“Уул уурхайн салбарын компанийн нийгмийн хариуцлага ба засаглал” сэдэвт бүсийн
чуулга, уулзалтыг энэ сарын 6-нд зохион байгуулахаар болжээ. Чуулга уулзалтад
сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар идэвхтэй хөгжиж байгаа улс орнуудын
төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцох юм байна. Тодруулбал Лаос, Вьетнам,
Киргиз болон Монгол улсын төр засаг, уул уурхайн компаниуудын төлөөлөл
оролцоно.

Уулзалтад оролцогчид өөрийн орны уул
уурхайн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, санал
бодлоо солилцох ажээ. Түүнчлэн уул уурхайн салбарыг ил тод, нийгмийн
хариуцлагатай байдлаар хөгжүүлэх боломжийн талаар хамтран хэлэлцэх юм байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж