
Өнөөдөр Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооны дарга Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Эмэгтэйчүүд-Хүний хөгжил” сэдэвт Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний чуулганыг Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооноос Төрийн ордоны “Их танхим”-д хоёр өдөр зохион байгуулна.
Эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон Төрийн бус байгууллага, хувь хүмүүс оролцох бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй зохиогдож байгаа юм.
Б.Энхмандах