Гвинет Пэлтроу ток шоу хөтлөхийг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

Гвинет Пэлтроу ток шоу хөтлөхийг хүсдэг

Холливудын од Гвинет Пэлтроу NBC-ийн “Ellen DeGeneres”-ийн шоу шиг өөрийн нэрээр нэрлэсэн шоугаа үзэгчдэд хүргэхийг хүсдэг хэмээн “America"s Star”-т ярилцлага өгч байжээ. Гэхдээ саяхан тэрээр “AOL Network”-ийн “Second Chances” нэртэй нэгэн шоуг хөтлөхөөр болж, уг нэвтрүүлэгт телевизийн шоуны нэрт продюссор Райан Сикрест ажиллаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

Өмнө нь Ким Кардашиан болон Холливудын алдартай оддын хэд хэдэн шоу нэвтрүүлэгт ажиллаж байсан туршлагатай Райан кино ертөнцийн төлөөлөл болсон сайхан бүсгүй Пэлтроутай цаашдаа ч хамтран ажиллахад бэлэн байгаагаа “Ellen DeGeneres”-д оролцох үеэрээ мөн мэдэгдэж байжээ.

Харин Пэлтроугийн хувьд өмнө нь телевизийн цуврал нэвтрүүлэгт ажиллаж байсан туршлагатай ч өөрийн ток шоуг фэнүүддээ хүргэхийг маш их хүсч байгаа гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж