МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдахаар болжээ. Уг хуралдаанаар маргааш зарлагдсан Бага хурлаар орох асуудлыг хэлэлцэх юм байна. Тодруулбал, Бага хуралд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүмүүсийн нэрийг оруулж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх юм.
Сануулахад, Бага хурал маргааш Тусгаар тогтнолын ордонд 11.00 цагт эхлэх юм. Бага хуралд хот, хөдөөгийн 300 орчим төлөөлөгч оролцож, ирэх зургадугаар сарын 26-нд товлогдсон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг намаасаа тодруулна.
Г.ДАРЬ