
Тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал, аймгийн прокурор Н.Доржсүрэн, Улиастай сумын Засаг дарга Д.Энх-Амгалан, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаатар зэрэг аймгийн удирдлагууд оролцсон байна. “Уран жолоодлого-2013” тэмцээнд гурван жолооч нэг баг болж оролцон, тэмцээнийг буухиа хэлбэрээр явуулсан ба тэмцээнд нийт 19 баг 57 жолооч хурд хүч, авхаалж самбаагаа сорьжээ. Тэдгээрээс нэгдүгээр байрт аймгийн Нэгдсэн эмнэлгийн Б.Даваасамбуу ахлагчтай баг шалгарч цом өргөмжлөл, алтан медалиар, хоёрдугаар байрт “Чандмань” авто сургуулийн Ж.Нацагмаа ахлагчтай баг шалгарч мөнгөн медалиар, гуравдугаар байранд Б.Дорждэрэм ахлагчтай баг шалгарч, өргөмжлөл, хүрэл медалийн эзэд болжээ.
Харин тусгай байрт Н.Болдбаатар, Г.Даваадорж ахлагчтай багууд тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна. Түүнчлэн тэмцээний үеэр Замын цагдаагийн тасгаас явуулж байгаа үйл ажиллагаа болон осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажил, “Хамгаалах бүс”, “Согтуу”, “Хүүхэд” сэдвээр хийсэн 400 ширхэг санамжийг жолооч иргэдэд тараажээ.
Г.ДАРЬ